М.Бадарчид унасан бөхчүүдийн цолыг Даваа гарагт нөхөж олгоно

Сайханцэцэг
2024/06/15

Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд ес даван түрүүлсэн улсын арслан М.Бадарч сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн бөгөөд түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгохоор болсон билээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, ирэх даваа гарагт Төрийн ордны гэр “Хүндэтгэлийн өргөө”-нд 10.00 цагт улсын арслан М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд нөхөж цол олгохоор болжээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар Аймгийн хурц арслан Б.Баянмөнх, улсын өсөх идэр начин Э.Даш, улсын харцага С.Сүхбат, улсын гарди Ц.Бямба-Отгон нар цол нэмэхээр болжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна