Гадаадад байгаа сонгогчдын бүртгэл өнөөдөр дуусна

Үүрийнтуяа
2024/06/14

Хилийн чанад дахь иргэдийн саналыг энэ сарын 21-23-нд гурван өдрийн турш авах юм.

Тэд пропорционал тогтолцоогоор нам, эвслийн нэр дугуйлах сонголт хийж, жагсаалтаар сонгогдох 48 гишүүнийг тодруулахад оролцох учиртай. Үүний өмнө иргэд тухайн улс, хот дахь өөрт ойр байрлах дипломат төлөөлөгчийн газартаа сонгуульд оролцох тухайгаа заавал урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Ингэхдээ цахимаар болон биечлэн очиж бүртгүүлэх боложмтой юм. Тэгвэл уг бүртгэл өнөөдөр 00.00 цагт дуусна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна