Ч.Хүрэлбаатар сайдыг сонгуулийн хууль зөрчиж оюутнуудад мөнгө тараасан гэх яриа гараад байгаа юм. Харин Ч.Хүрэлбаатар сайдыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах 100 мянган иргэний гарын үсэг цугалжээ. Тиймээс өнөөдөр АН-ын зүгээс Сайд Ч.Хүрэлбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзсан 100 мянган иргэний гарын үсгийг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран болон ЦЕГ-ын дарга Т.Сүхболд нарт гардуулан өглөө.
Мөн сонгуулийн хуулиараа энэ төрлийн үйлдэл гаргасан нэр дэвшигчийг хасах заалттай. Тиймээс Ч.Хүрэлбаатар сайдыг хасахыг шаардлаа.
АН-ын зүгээс хууль зөрчсөн сайдтай хариуцлага тооцож чадахгүй бол шударга сонгууль болно гэдэгт хэн ч итгэхгүй гэж байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна