Дуучин Э.Мөнгөнчимэг Монгол туургантан театрынхны "но"-г дэлгэж, шүгэл үлээв

Сайханцэцэг
2024/05/05

Хэдхэн хоногийн өмнө "Хулан хонгор" бие даасан тоглолтоо хийсэн морины гэх тодотголтой дуучин Э.Мөнгөнчимэг Төв аймгийн Монгол туургатан театрт дуучнаар ажиллаад хоёр жил болж байгаа билээ. Тэгвэл сүүлийн үед түүнийг театрынх нь хавчиж гадуурхаж байгаа талаараа тэрбээр бичиж, муу муухайг нь илчилж шүгэл үлээсэн байна.
Тэрбээр "Монгол туургатан театр тоглолт хийсний шанд цалингаа бүтэн өгсөнгүй ээ баярлалаа. Өнгөрсөн наймдугаар сард СD-гээ гаргасан нээлтэнд нь дугтуйнд дүүрэн хоосон цаас хийж өгсөн. Би энэ Театрт ороод 2жил болж байна. Надад цалин 1сая төгрөг авсан аваагүй ялгаагүй гол нь хэцүү үед (энэ хорвоо дэлхий дээрх хамгийн хайртай хүнээ алдах ямар аймар гаслант зовлон байдгийг мэдэхүү ийм байгаа дээр нь нийлээд дэвсэлье гэж бодсон юм байлгүй дээ. Сая тоглолт гээд завгүй явах араар ингэх муухай л юмдаа за яахав буянаараа болог дээ. Над шиг ийм зовлон үзэхгүй байхаа та нар. Уран бүтээлч байх ёстой юмуу тэр ягаан байшинд өдөрт нүүрнн 4 удаа таниулаад хов яриад архи уугаад шагай харваад байж байхуу, ойлгох ухаан алга.
Уг нь театрын байтугай Төв аймгийн нэрийг гаргасан гэж бодсон. Театр төсвийн мөнгөө л өгсөн өөр юугаар дэмжсэн юм. Миний хувийн хөдөлмөрөөр олсон өчнөөн сая төгрөгөөр бичүүлсэн дуу хувцсаа өмсөж театрын нүүрийн тахалж явсан шүү энэ хугацаанд тоглолт таслаад театрын ажил цалгардуулсныг бол ёстой санахгүй байна шүү.
12 сард ээжийгээ алдаад гаслант зовлонг туулж байхад энүүгээрээ түрий барилаа гэж ангийн дарга нь тэгж байсан. Сая тоглолт хийх араар хөгжимчин Даваацэрэн дээгүүр доогуур хурал хийж намайг халах тухай. Мөн их хөдөлмөр шүү. Намайг халаад тэд нарын цалин нэмэгдэхүү амьдрал нь дээшлэх юм болов уу. Эсхүл алдар нэртэй болох юм болов уу бүү мэд. Намайг зайлуулчихаад бүтээл хийл дээ тэнэг хүүрнүүдээ. Тэгээд нэг дээлтэйгээ нэг дуугаа 10 жил дуулаад аймгийн дарга нартаа гологдоод байж байдаг шдээ зайлуул. Энийг ч авахгүй, тэрийг ч авахгүй гээд.
Тоглолтын постер дээр Театрын лого тэр том тайзан дээр Монгол туургатан гэж зарлууллаа өөр яах юм тэгсэн Соёл урлагийн газрын дарга нь зүгээр дуучин гээд байх юм. Танайхаас гараа юу гэж даргаас асууж би духан дээрээ бичээд явах уу. Монгол туургантан театр гээд. Эрчүүд нь бүгд биш ч хүний хөх бөгсөнд дураараа гар хүрнэ. Энэ нь бэлгийн дарамт биздээ. Ярьж харааж байгаа нь мэдэгдэхгүй дандаа гичий гэж хүнтэй харьцана. Би Төв аймгийнх биш болохоор бас болоогүй их дов жалганы үзэлтэй жалгандаа сайхан амьдарцгаа атаархагчдаа би гарч олон хүн баярлуулж, буян болно оо, амлая" гэж цахим хуудсандаа бичжээ.
 
 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна