Алтангэрэл судар- Бурхан багшийн аман зарлиг 108 ганжуур багтдаг. 108 ганжуурын нэг нь Алтангэрэл судар юм. Алтангэрэл судар нь холоос олдох олзыг наашлуулж, ойртож ирсэн гарзын үүдийг хааж, айл өрх, хувь хүнд эд хөрөнгө, хишиг буяныг даллан авчрах увидастай тул айл бүр хоймортоо залваас гай барцад бүхнийг гэтэлж, эд агуурс элбэг дэлбэг, амар тайван аж төрөх чухал номын үйл юм.Монголчуудын нийтийн шүтээн, судар аймгийн хаан, засал бүхний дээд, эдийн тэнгэр гэгддэг “Алтангэрэл судар”-ыг тахих 11 дэх удаагийн буяны үйл, хаврын тэргүүн сарын 22-ны өдөр буюу гуравдугаар сарын 2-ны бямба гарагт болно.
Энэ өдөр МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр Алтангэрэл судрын XI ба XII дугаар бүлгийг тайлбарлана.
Мөн Алтангэрэл судрын XI болон XII бүлгийн хагасыг эх хэлээрээ уншиж, Алтангэрэлийн даллага авах бөгөөд тахилга үнэ төлбөргүй Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан” цогчэн дуганд болох юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна