Н.Төрбат: Жолооч нарын хомсдол бол ЦАЛИНГИЙН ХУЛГАЙТАЙ холбоотой

Үүрийнтуяа
2024/02/26

 Өнөөдөр хувийн болон улсын автобус баазын жолооч нар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүллээ. Энэ үеэр ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Төрбат хэлэхдээ:

Манай бааз дээр 2013 оноос хойш хоёр сая төгрөгний хахууль авч жолооч авдаг байсан нь үнэн. Одоо бас хахууль авах гээд ингэж байна уу аль эсвэл худлаа реклам гаргаад байна уу гэдэг дээр надад бол мэдээлэл ирээгүй байна. Жолооч нарын хомсдол бол цалингийн хулгайтай холбоотой. Жишээ нь өнөөдөр би өглөө 5 цагт гараад 12 цагт бууна тэгэхэд нэг жолооч явж байгаа нь нөгөө жолоочийн цалин хэмнэгдээд цаашаа орж байгаа. Угтаа бол хоёр жолооч ээлжээр явах ёстой. Тэгэхээр нэг хүнийг бүтэн 12 цаг ажиллуулж нэг хүний цалин хэмнэж байна.  Цалингийн хулгай манай бааз дээр, нийтийн тээвэр дээр байна энэ цалингийн хулгайг цэгцлээгүй цагт бидний цалин нэмэгдэхгүй

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна