Дэлбэрэлт болсон газрын ойролцоох 133-р сургуулийн сурагчид ирэх долоо хоногоос цахимаар хичээллэнэ

Уранцэцэг
2024/01/27

Байгалийн хий тээвэрлэж явсан автомашин /2024.01.24/-ний өдөр дүнжингарав худалдааны төвийн авто зам дээр давхар эргэлт хийж, суудлын машинтай мөргөлдсөний улмаас дэлбэрэлт болж орон сууцны барилга, олон арван автомашин галд шатаж, гурван хүн амиа алдсан харамсалтай осол болсон. Тус осол болсон газрын ойролцоо НЕБ-ын 133 дугаар сургууль болон "Глобал" олон улсын дунд сургууль байрладаг юм.

Дэлбэрэлт, гал болсон газрын ойролцоо 14 хоног зорчих нь хүүхдийн эрүүл мэндэд хортой гэж 133-р сургуулийн сурагчдын эцэг, эхийн зүгээс хүүхдүүдийг 14 хоног танхимаар бус цахимаар хичээллүүлэх хүсэлтийг сургуулийн захиргаанд тавьсан. Харин сургуулийн захиргаа эцэг, эхчүүдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргах байгууллагад хүргүүлсэн байдаг.
 
 Тэгвэл газ дэлбэрсэн газартай ойр байрлаж буй 133 дугаар сургуулийг ирэх долоо хоногоос эхэлж цахимаар хичээллүүлэх шийдвэр гарсан гэдгийг 133 дугаар сургуулийн удирдлага мэдээлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна