“Тамгагүй төр” жүжгийг тойрсон "Херо" Б.Баатарын ЗАЛИЛАН

Үүрийнтуяа
2023/11/02

Суут яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол Тамгагүй төр жүжиг анх 1998 онд найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар тайзнаа амилсан байдаг.  “Монголд олигтой жүжгийн зохиолч алга” гэж Ч.Найдандорж найруулагч ярилцлага өгөхийг нь сонссон зохиолч Б.Лхагвасүрэн эл жүжгээ бичсэн гэдэг. Анх тайзнаа тавигдахад нь гол дүр Арчугт хааны дүрд Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай тоглож байсан юм.

Тэгвэл эл жүжиг арван жил завсарласны эцэст 2010 оноос дахин тоглогдсон.  Мөн агуу өвийг бүтээгч Б.Лхагвасүрэн гуайг тэнгэрт халисны дараа найруулагч  ХероБ.Баатар 2022 онд  ФИЗИКЛ драм төрлөөр шинэчлэн найруулж үзэгчдэд хүргэлээ. Цаашилбал, Монгол Хаан нэртэйгээ Англид хүртэл тоглогдоод амжсан юм.

Бавуугийн Лхагвасүрэн гуайн зохиолыг найруулагч Б.Баатар ямар шалтгааны улмаас тайзнаа амилуулах болсон гэдэг нь ихэд сонин. Түүний цаана их хэмжээний мөнгө эргэлдэж буй нь тодорхой. Энэ талаар мэдээллийг судлаж үзэхэд Монгол тулгатны 100 эрхэм төслийн хүрээнд нэвтрүүлгийн үеэр Б.Лхагвасүрэн гуай Б.Баатартай энэ талаар ярилцаж байсан гэдэг. Тодруулбал, Б.Лхагвасүрэн гуайг таалал төгссөны дараа Тамгагүй төр жүжгийн зохиолын зохиогчийн эрх түүний гэргий С.Баасан дээр шилжин очжээ.

Улмаар тус жүжиг тайзнаа тоглогдох үед зохиогчийн эрхийг найруулагч Б.Баатар, С.Баасан нар хамтран эзэмших гэрээ хийсэн талаар эх сурвалж мэдээлсэн.

"Тамгагүй төр" тасралтгүй 100 удаа тоглоход 68074 хүн үзсэн болохыг уран бүтээлчид онцолжээ. МӨН ЭНЭ ХУГАЦААНД ТАВАН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛСОН ГЭХ СТАТИСТИКИЙН ГАЗРААС МЭДЭЭЛСЭН БА ТҮҮХЭН ДЭХ АМЖИЛТУУДЫГ ТОГТООСОН ГЭЖ ҮЗДЭГ.

ТЭГВЭЛ ЭНЭХҮҮ ТАВАН ТЭРБУМЫН АШГААС ХАМТРАН ЭЗЭМШИГЧИЙН ХУВЬД ХУУЛИЙН ДАГУУ С.БААСАН ГУАЙД 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ӨГӨХ УЧИРТАЙ. Гэвч түүний ар гэрт ашиг олсон хувиасаа өгөөгүй гэх мэдээлэл бий. Мөн Б.Лхагвасүрэн гуайн том хүү яруу найрагч Б.Хасар бурхан болохынхоо өмнө орж уулзаж найруулагч Б.Баатарыг  гэрээнийх нь дагуу мөнгө өгөх талаар болон ээжийнх нь байрных нь өрийг дарж өгөх хүсэлтийг хэлэхэд өгөөгүй гаргасан гэдгийг ойр тойрныхон нь мэдээлдэг. Төд удалгүй Б.Хасар гуай өвчны улмаас таалал төгссөн. Харин одоог хүртэл Тамгагүй төр олон улсын тайзнаа төсөл болон хэрэгжиж байгаа ч ар гэрт нь гэрээний дагуу хувиа өгөхгүй байгаа гэх мэдээллийн дагуу зарим эх сурвалжаас тодруулахад одоог хүртэл хувь хүртээсэн эсэхийг хэн ч мэдэхгүй байна. Тэгэхээр их найрагчийн оюуны бүтээл ар гэрт нь үр шимээ өгөх байтал Б.Баатар найруулагч үр шимийг нь ганцаараа хүртэж байгаад урлагийн салбарынхан таатай хандахгүй байна.

Найруулагч Б.Баатарын хувьд эцэг нэгт төрсөн дүү нь одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, төрснөөс өөрцгүй “топор” ах нь Ерөнхийлөгч болсноос хойш түүний жинхэнэ эрин үе эхэлсэн байдаг. Улсын хэмжээнд түүнгүй улсын наадам, телевизийн нэвтрүүлэг, кино, драм ч үгүй болсон.  

Тухайлбал, Херо” Б.Баатар урлагийн салбарт бүх тендерийг авч өөрийн хамаарал бүхий компаниудаараа болон хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан төсвийн мөнгийг түрийвчиндээ байгаа мөнгө шигээ л үрдэг аж. Жишээ нь, “Херо пикчерс” ХХК-иараа Ерөнхийлөгчөөс кино хийнэ гэж 78 сая төгрөг, “Херо энтертайнмент” ХХК-иараа УИХ-ын даргаас гэрээт ажил гүйцэтгэсэн гэж 65 сая төгрөг гэх мэтээр “хумсалсаар” байгаа баримтууд байдаг.

Харин энэ удаа төрсөн дүүгээ төрийн дээд албан тушаалд сууж байгаа дээр Тамгагүй төр жүжгийг драммын театрын тайзнаа тоглуулж, соёлын сайд Ч.Номингийн дэмжлэгтэйгээр олон улсад хүртэл гаргаад авлаа.

Эндээс үзвэл нэг хүний монопол тогтсон гэмээр урлагийн тогоонд Херо Б.Баатар түүхэнд мөнхрөх биет бус өвүүдээр тендер хийж тэндээсээ нилээдгүй ашиг хүртэж сууна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна