ШУУРХАЙ: ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИЙ ЗАХИРАЛ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ХАХУУЛЬ ӨГӨХИЙГ ЗАВДЖЭЭ

Экологийн цагдаагийн алба болон Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус дүүргийн нутаг дэвсгэрт тусгай арга хэмжээ зохион байгуулж, гадаадын хөрөнгө оруулалттай “С” гэх компани тусгай зөвшөөрөлгүй химийн бодис хууль бусаар хадгалсан, ашигласан үйлдлийг илрүүлжээ.

ХОЙШЛУУЛШГҮЙ АЖИЛЛАГААНЫ ҮЕД УГ КОМПАНИЙ ЗАХИРАЛ "Н Н" ГЭГЧ НЬ ЦАГДААГИЙН МӨРДӨГЧИД БООДОЛТОЙ МӨНГӨ БУЮУ ХАХУУЛЬ ӨГӨХИЙГ ЗАВДСАН БАЙНА.  Алба хаагчид дээрх үйлдлийг газар дээр нь баримтжуулан, хууль бус үйлдлийг нь таслан зогсоов. 

"H H" гэх этгээдийн авлигад өгөхөөр завдсан мөнгөн дэвсгэрт, гадаад валют зэргийг хууль, журмын хүрээнд хураан авч, хойшлуулшгүй ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна