Сэрэмжлүүлэг: Авто замын осол хагас жилд 26 хүүхдийн амийг авч одлоо

Манай улсад замын түгжрэл, хөрсний бохирдол, агаарын бохирдол гээд асуудал мундахгүйтэй зэрэгцэх бас нэгэн том асуудал бол яалтчгүй зам тээврийн осол юм. Зам тээврийн осол нь дэлхий даяар 5-29 насны хүүхэд, залуусын амь эрстэх хамгийн түгээмэл шалтгаан болдог байна. Монгол улсын хэмжээнд энэ оны хагас жилийн байдлаар зам тээврийн 11342 осол бүртгэгджээ.

Нийт бүртгэгдсэн ослын улмаас 1428 хүн гэмтэж, 224 хүн нас барсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмтсэн хүний тоо 7.1 хувиар өсж, нас барсан хүний тоо 9.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин нийт бүртгэгдсэн зам тээврийн осол 4.8 хувиар буурчээ.

Зам тээврийн ослын хамгийн том шалтгаан нь  зуны улирал болох зургадугаар сараас наймдугаар сарын аялал зугаалгын цагаар хүүхдийг буруу тээвэрлэсэн буюу хамгаалах бүсгүй тээвэрлэсэн шалтгаанаар маш олон  олон хүүхэд энддэг. 2019 онд зам тээврийн осолд 819 хүүхэд өртсөний 770 нь гэмтэж, 49 хүүхэд амь насаа алдсан байгаа юм. 49 хүүхэд гэдэг нь ерөнхий боловсролын сургуулийн олон хүүхэдтэй нэг ангийн хүүхдүүдийг бид зөвхөн нэг жилийн дотор өөрсдийн хариуцлагагүй, хараа хяналтгүй, буруу тээвэрлэсэн, бие даан замын хөдөлгөөнд оролцуулсан гэх мэт шалтгаануудаас амь нас эрүүл мэндээр нь хохироожээ. Мөн намар, сургууль цэцэрлэгийн эргэн тойронд гэрийнхээ ойролцоо машинд дайруулах нь олонтаа. Бид ирээдүй хойч болсон  үрсийнхээ төлөө эцэг эх асран хамгаалагчид төдийгүй жолооч нар сонор сэрэмжтэй байж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал. 

 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна