МУГЖ Г.АРИУНБААТАР ИСПАНИЙН ЛАС ПАЛМАС ХОТЫН ТЕАТРТ "РИГОЛЕТТО" ДУУРЬТ ТОГЛОЖЭЭ

2023/06/19

Монгол Улсын Гавьяат жүжигчин, "Чингис хаан" одонт дуучин Г.Ариунбаатар Испанийн Лас Палмас хотын театрт Дж.Вердийн "Риголетто" дуурьт гурван удаа амжилттай тогложээ. Тэрбээр дэлхийн нэрт удирдаач Данил Орен болон энэ цаг үед нэрд гарч дуурийн дуучин Марина Монзо /сопрана/, Иван Аион Ривас /тенор/ болон бусад авьяаслаг дуучид, хөгжимчидтэй хамтарч энэхүү алдарт дуурьт тоглосон байна.

Г.Ариунбаатар эндээсээ П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны нээлтэнд дуулахаар Москва хотыг зорьжээ. Тэрбээр үргэлжлүүлэн зургаадугаар сарын 23, 24, 25, 30-ны өдрүүдэд Санкт-Петербург хотын "Мариинский" театрын тайзнаа "Трубадур", "Набукко", "Травиата", " Дон Карлос" дууриудад тоглох ажээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна