ИОНН-ын дарга Ц.Оюунгэрэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрох шаардлага хүргүүллээ

        Иргэдийн оролцооны нэгдэл намын үнэт зүйлийн зөвлөлийн хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрох шаардлага хүргүүлжээ.

     Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагадаа хүүхдийн мөнгө, нүүрсний хулгай, олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль зэрэг өнгөрсөн хугацаанд иргэдийн бухимдлыг төрүүлээд буй төрийн шийдвэрүүдийг шүүмжилж, улмаар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан байна. 

 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна