“Монголросцветмет” ХХК /ТӨҮГ/-ын охин компани болох “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Баттөмөрт холбогдох хэргийг АТГ-аас энэ оны зургадугаар сард НПГ-т шилжүүлж яллах дүгнэлт үйлдэж, Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Тус хэргийг тодруулбал “Монголросцветмет” ХХК /ТӨҮГ/-ын охин компани болох “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа тендер сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авалт хийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй, мөн алт олборлох “Драга-250” төхөөрөмжийг зах зээлийн үнээс хэт хямдаар зарж борлуулсан гэх хэрэгт холбогджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна