СУРВАЛЖИЛГА: Авто зогсоолууд журам зөрчиж 17 цагаас хойш иргэдээс төлбөр авч, ажилласаар байна

А.Булганчимэг
2026/06/01

Иргэд Нийслэлээс гаргасан бүх шаардлага журмыг үг дуугүй биелүүлж татвар торгуулиа төлдөг ч эсрэгээрээ Нийслэлээс зөвшөөрөл авдаг авто зогсоолын бизнес эрхлэгчид журмаа мөрдөхгүй, иргэдийг хохироосоор байна. 

Тодруулбал, Нийслэлээс гаргасан журмаар өглөө 07-17 цагийн хооронд зогсоолын төлбөр авах ёстой байдаг ба 17 цагаас хойш авто зогсоолууд төлбөр авах эрхгүй. Гэтэл одоо ихэнх зогсоолын бизнес эрхлэгчид энэ журмыг ч мэддэггүй бөгөөд өглөө 8 -с шөнийн 12цаг хүртэл зогсоолын төлбөр авсаар байна. Нийслэлчүүдийн тулгамдсан асуудлуудын нэг бол яах аргагүй түгжрэл, машины зогсоол. Иргэд автомашины зогсоол хайж ихэнх цаг аа үрэхээс гадна зогсоолын төлбөр жил ирэх бүрд өссөөр байна. Одоогоор Улаанбаатар хотын ихэнх машины зогсоолын төлбөр цагийн 2000-3000 төгрөг байна. Эдгээр иргэдээс авсан зогсоолын төлбөрийн 60 хувийг Нийслэлийн Авто замын хөгжлийн санд төвлөрүүлдэг. Тэгэхээр Улаанбаатар хотод зогсоолын үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг хууль журмаа даган мөрдөхийг Нийслэл шаардах ёстой ч өнөөдөр ийм илүү цагийн хуваариар ажиллаж иргэдээс мөнгө авсаар байна. Нийслэл авто зогсоолын зөвшөөрөл өгч үүнээсээ мөнгө авдаг шигээ иргэдийн эрхийг хамгаалах тал дээр илүү анхаарч ажиллах шаардлагатай байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна