Циркийн тоглолтыг зориулалтын стандартаар барьсан барилгад үзүүлэх шаардлагатай байдаг. Циркийн үзүүлбэрийг үзэгчид бүх талаас нь харах боломжтойг тооцоолж тойрог тайзтай, амьдтад жүжигчдийн аюулгүй байдлыг хангах зориулалтын хамгаалалтын бэхэлгээ хийх тоног төхөөрөмжтэй, багадаа 15 метр өндөр таазтай байхыг шаарддаг.
Циркгүй Монголчууд өнгөрсөн 18 жилийн хугацаанд циркийн үзүүлбэрийг Бөхийн өргөө, Steppe arena зэрэг зориулалтын бус байгууламжид зохион байгуулж, үздэг байсан. Тэгвэл Монголын бяцхан хүүхдүүд эцэг эхийн хамт 18 жилийн дараа мэргэжлийн циркийн үзүүлбэрийг зориулалтын циркэд үзэх боломжтой болжээ. “Дэлхийн цирк Монголд-2026” тоглолт энэ жил Аса циркэд болж байна. 14 дэх жилдээ дэлхийн мэргэжлийн циркийн жүжигчин, араатан амьтдыг авчирч Монголын хүүхэд багачуудад мартагдашгүй дурсамж үлдээж буй "Дабл Стэйж" компани Аса цирктэй таван жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсон байна.
“Дэлхийн цирк Монголд-2026” тоглолтын Ерөнхий продюсер Н.Эрдэнэ, “Энэ жилээс эхлэн зориулалтын циркэд дэлхийн алдарт мэргэжлийн жүжигчдийг авч ирэн тоглож байгаадаа баяртай байна. Ингэснээр жүжигчид маань илүү аюулгүй байдлаа хангаж үзүүлбэр үзүүлэх боломжтой боллоо. Мөн үзэгчид аль ч суудалд суусан циркийн үзүүлбэрийг ойроос, хүртээмжтэй харах боломжтой болж байна. Мөн Монголд Zoo парк байхгүй тул ховор төрлийн араатан амьтад хэрхэн циркийн хүнд үзүүлбэр үзүүлдгийг харуулах гэж Монголын үзэгчдэдээ бэлэг болгон авчирлаа” гэв.
“Дэлхийн цирк Монголд-2026” тоглолт дөрөвдүгээр сарын 18-наас эхлэн үзэгчдийн хүртээл болж байна. “Зориулалтын циркэд тоглолт үзэж буй үзэгчдийн уур амьсгал өдөр бүр халуухан байна” гэж тус тоглолтын Хөтлөгч, Комедиан М.Баяраа онцоллоо.

Энэ удаагийн тоглолтод Монгол, Израил, Украин, Казахстан, ОХУ, Хятад, Португал, Чех, Итали, Колумб, Мексик зэрэг 12 орны 150 орчим уран бүтээлч оролцож буй. Энэ удаагийн тоглолтод циркийн урлагийн хаан үзүүлбэр болох агаарын нислэг, акробат, тэнцвэр, жонглёр, утасны тоглолт, гимнастик, илбэ, алиалагч болон сургуулилттай амьтад зэрэг нийт найман жанрын дэлхийн шилдэг үзүүлбэрүүд багтжээ. Тоглолтын онцлох үзүүлбэрүүдийн нэг нь Итали улсын циркийн жүжигчин, амьтан сургагч Бруно Тонигийн удирдлага дор тоглох 3 төрлийн 11 бар юм. Бруно Тони нь 150 жилийн түүхтэй циркийн гэр бүлээс гаралтай, 5 дахь үеийн амьтан сургагч бөгөөд олон улсын циркчдийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан дэлхийн хэмжээний шилдэг уран бүтээлч юм. Түүний тоглолтод Бенгалийн бар, Цагаан бар болон нэн ховор содон зүсмийн Алтан бар багтжээ. Жил бүр шинэчлэгддэг тус тоглолт энэ удаад олон улсын шагналт шилдэг номерууд болон Монголд өмнө нь үзэгдээгүй шинэ үзүүлбэрүүдийг багтааснаараа үзэгчдийн анхаарлыг татаж байна.
ТАСАЛБАР: https://ticket.mn/event/2756/





Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна