УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Нэг хүн донор болсноор найман хүний амь насыг аврах боломжтой болдог

Admin
2026/04/30

Эд эрхтэн шилжүүлэн суулгах анхдагч хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дууслаа

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Эд эрхтэн шилжүүлэн суулгах андагч хуулийн төсөл маань өнөөдөр эцсийн хэлэлцүүлгээ хийлээ. Ирэх долоо хоногийн Улсын их хурлын чуулганаар орж, 64 гишүүн дэмжвэл хэрэгжиж эхэлнэ. 

Монгол Улс 1996 оноос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн. Одоо эмнэлгүүдэд мэс заслын зургаан баг үйл ажиллагаа явуулж байна. Энэ чиглэлийн хуулийн зохицуулалтыг 2018 онд батлагдсан Цусны донорын тухай хуульд тусгаж өгсөн ч цаг үеийн шаардлагад нийцэхгүй, тусдаа хуультай байхыг шаардаж байна. Олон кэйс нийгэмд гарсныг та бүхэн мэдэж байгаа. 

Энэ хуулийн гол концепц нь амьд донороо хамгаалж, амьгүй донор олныг илрүүлэх агуулгатай. Тухайлбал, тархины цус харвалтаар жилд 3000 орчим хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг юм байна. Үүний хэд нь донор болох боломжтой байсан бэ гэвэл нэлээд өндөр тоо гарах магадлалтай.

Бид И-Монголиа дотор цэс нээсэн. Энэ цэс рүү нэвтэрч ороод, "хэрэв би нас барвал би донор болно" гэж зөвшөөрөл өгөх юм бол ногоон үнэмлэх олгоод эхэлчихсэн байгаа. Өөрөө зөвшөөрөөгүй бол ар гэрийнх нь доод тал нь гурван хүн зөвшөөрвөл донор болох боломжтой. 

Нэг хүн донор болсноор найман хүний амь насыг аврах боломжтой болдог. Хэрэв донор болбол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгийг ар гэрт нь олгохоор хуульчиллаа. 

Манай улс Истанбулын тунхаглалд нэгдсэн байгаа. Хүний эд эрхтэний наймаа гэж зүйл байдаг. Энэ хуулиар энэ хууль бус зүйлийг хааж өгсөн гэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна