ААН-үүд 6 тэрбум төгрөгөөс ашигтай бол 10 хувь татвар, үүнээс дээш бол 25 хувийн орлогын татвар авч байгааг өндөр байна гэж үзээд ₮6 тэрбум хүртэл 10 хувь, ₮6-₮15 тэрбумын хооронд 15 хувь гэж шинээр шатлалыг оруулж ирж байна, 15 тэрбумаас дээш 25 хувь гэсэн зохицуулалтыг хийх ба татварт бүртгэлтэй 600 гаруй ААН-д хамаарна. Ингэснээр татварын ачааллыг буруулна.
ЖДҮ эрхлэгчид ₮1,5 тэрбумын борлуулалттай бол 1 хувийн татвар байсныг ₮2,5 тэрбум болгосноор 180 мянган ААН-ын татварын ачааллыг бууруулах юм.
ЖДҮ эрхлэгчид НӨАТ суутгах босго 50 сая төгрөг байсныг 400 сая төгрөг болголоо.
Онцгой татвар дээр оруулсан өөрчлөлт нь импортын 100 мянган ам.доллараас дээш үнэтэй машины түүнээс дээш гарсан үнийн дүнгээс 33 хувийг тооцож онцгой албан татвар ногдуулна.
Татварын бодлогын хүрээнд дээрх заалтуудыг оруулж ирж байна. Татвараа төлөхгүй байгаа ААН-үүдийн дансыг бүрэн хаадгийг арай зөөллөж, орлогын 80 хувийг татаж аваад, 20 хувийг нь дандсанд нь үлдээдэг болно.
ААНОАТ, ХАОАТ-ын хугацааг нэг жил байсныг хоёр жил болгож сунгана.
Ахмадуудын тэтгэврийг 1.5 сая болговол төсөв дээр 4 их наядын ачаалал ирнэ. Бидэнд одоохондоо ийм боломж алга байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна