НИТХ-ын дарга А.Баяр НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтарыг ажлаас нь чөлөөллөө

Admin
2026/04/29

Өнгөрсөн даваа гарагт буюу 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хотын дарга  Х.Нямбаатар тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид ээлжит бусаар хуралдаж, олонхын саналаар А.Баярыг НИТХ-ын даргаас огцруулсан. Харин өчигдөр НИТХ-ын дарга А.Баяр мэдээлэл хийсэн. Тус мэдээлэлдээ  хурлыг хууль бус , шийдвэр хүчингүй гэсэн юм. 

Тэгвэл дээрх ээлжит бус хурлыг зохион байгуулахад оролцсон гэх үндэслэлээр НИТХ-ын Ажлын албаны дарга бөгөөд Нарийн бичгийн дарга М.Халтарыг ажлаас нь чөлөөлөх тушаалыг гаргасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна