Төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой "Бодь интернэшнл" компанийн оффтейк гэрээг бусад холбогдох гэрээнүүдтэй хамтатган шалгах шаардлагатай. Яагаад гэвэл төмөр замыг зориудаар мухар барьсан, өндөржилт болон хилийн холболтын цэгийг санаатайгаар зөрүүлсэн байж болзошгүй асуудал сүүлийн 10 гаруй жил яригдаж байгаа тул иргэдийн мэдэх эрхийг хангаж, бодит дүр зургийг ил тод болгох ёстой.
Би оффтейк гэрээнд анхнаасаа эсрэг байр суурьтай байсан. Энэ төрлийн гэрээ нь ирээдүйд олборлох баялгийг урьдчилан амлаж, ломбардын хүүтэй ижил хэмжээний асар өндөр хүүтэйгээр мөнгө зээлж буй хэлбэр. Ингэснээр Монгол Улс 10-20 жилийн турш хямд үнээр баялгаа өгч, санхүүгийн хувьд үргэлж алдагдал хүлээж байна. Хэрэв санхүүжилт шаардлагатай бол олон улсын хөрөнгийн зах зээлээс нээлттэйгээр бонд гаргаж, тодорхой хүүтэй мөнгө босгох нь зөв. Мөн хилийн холболтын цэг зэрэг олон улсын хэлэлцээрийн шинжтэй асуудлыг Төрийн нууцад хамааруулдаг байдлыг таслан зогсоож, Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна