Одоогоор Үндэсний эвслийн дөрвөн гишүүн нээлттэй сонсгол явуулахыг дэмжиж гарын үсэг зураад байгаа. Миний хувьд түр хороо байгуулах албан бичигтэй танилцаагүй байгаа. Гэхдээ үзэл баримтлал, агуулга хүрээ нь дээрх таван асуудлыг ил тод болгоход чиглэж байвал дэмжинэ. Хуулийн хугацаагаар түр хороо зургаан сарын хугацаанд ажиллах бөгөөд энэ хугацаанд асуудлыг нэг тийш нь болгож, нийгэмд үүссэн эргэлзээг тайлах ёстой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойн төмөр замаас "Бодь интернэшнл" компанийн дансаар дамжин 110 сая ам.доллар улстөрчдөд тараагдсан гэх мэдээлэл гарсан. Үүнээс нэг сая ам.долларыг нь нэр бүхий УИХ-ын гишүүн авсан гэж зарласан. Үлдсэн 109 сая ам.долларыг хэн, хаашаа зөөж тараасан бэ гэдгийг нотлох ёстой. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хүн алаад шатаасан гэх ноцтой мэдээлэл хийсэн. Энэ сүр дуулиантай мэдэгдлүүдээ албан тушаалтнууд баримтаар нотлох үүрэгтэй. Худал мэдээлэл тараах, гүтгэхтэй холбоотой хуулийн заалт Үндсэн хуулийн цэц дээр түдгэлзсэн байгааг далимдуулан нийгэмд баталгаагүй мэдээлэл цацаж, ёс зүйн зөрчил гаргаж болохгүй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна