“Нээлттэй хаалганы өдөрлөг”-р эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ

Admin
2026/04/24

Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын ил тод байдлыг хангах зорилго бүхий "Нээлттэй хаалганы өдөрлөг"-г зохион байгуулна.

Өдөрлөг энэ сарын 27-29-ний өдрүүдэд буюу ирэх долоо хоногийн даваагаас лхагва гарагуудад Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.  

Тус өдөрлөгийн хүрээнд Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг иргэд, олон нийтэд дараах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлнэ. Үүнд: 

  • Дотрын эмчийн үзлэг, зөвлөгөө 
  • Зүрхний цахилгаан бичлэг 
  • Хэвлийн хэт авиан шинжилгээ ЭХО  
  • Биеийн бүтэц, найрлагын шинжилгээ
  • Ясны нягтын шинжилгээ 
  • Нойрны эмгэг илрүүлэх асуумж 
  • Артерийн даралт, зүрхний цохилт /пульс/ хэмжих 
  • Витаминжуулалт, эрүүл мэндийн зөвлөгөө

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна