Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Admin
2026/04/22

2023 оны наймдугаар сарын 06-ны өдөр авто тээврийн осол  гарснаас үүдэн нэг иргэн амь насаа алдсан байдаг. харин Хүний амь нас бүрэлгэсэн жолоочийн хэрэг хаагдаж арван хүний амь нас аврахаар хэлэлцээрийг ахалсан хүний их эмч П.Батчулуун 2.6 жилийн хорих ялыг сонсож  цагдан хоригдож байсан. Түүнийг өнгөрсөн 6 сард Улсын дээд шүүхээс цагаатгасан билээ. 

Хэргийн эргэн сануулахад тухайн үед хагалгааны процесс яаж өрнөсөн бэ гэдэг түүхийг сөхвөл, Донор талийгаач А-аас долоон эрхтнийг авсан байдаг. Энэ эрхтний хэлэлцээрийг ахалсан эмч нь П.Батчулуун эмч боловч харин мэс заслын багийг удирдаж эрхтэн авах зөвшөөрлийн бичиг дээр гарын үсэг зурсан эмч нь П.Батчулуун биш юм. Хармсалтай нь энэ асуудлыг цогцоор нь шүүж үзвэл 70-80 эмч хариуцлага үүрэх эрсдэл байсан учир П.Батчулуун эмч багийг ахалж хэлэлцээр хийсэн мөн Монголд энэ албыг нэвтрүүлж өдий хүртэл суурьшуулсан  гэдгээрээ  хариуцлагыг  өөрөө дээрээ үүрсэн байгаа юм.

Амьгүй донор болсон талийгаачийн гэр бүлийнхний гомдож байгаа асуудлын нэг нь шөрмөсний багийнхантай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл биеийнх нь доод хэсгийг шөрмөсийг нь тоносон гэгдээд байгаа хамгийн сүүлийн ажилбарыг шөрмөсний багийнхан хийсэн. Талийгаачийн ар гэрийнхэн  цогцост хүндэтгэлтэй хандаж ОУ-ын жишгээр бидэнд хүлээлгэж өгөөгүй хөлий ясыг хүртэл тоноод төмөр утсаар очсон байсанд гомдолтой байна гэдэг. Гэхдээ шөрмөсийг авахын тулд ясыг нь заавал давхар авдаг бөгөөд эмнэлгийн стандартын оёдлын төмөр утсаар оёсон тухай мэргэжлийн эмч нар хариулу буй. Өөрөөр хэлбэл мэс засал хийсэн баг болон талийгаачийн ар гэрийнхний дунд үл ойлголцоын зөрүү гарсан юм.

МУ-ын гавьяат эмч П.Батчулуун ял авсны дараа эрүүл мэндийн салбарынханд нийтээрээ айдас үүссэн. Тэр дундаа эс, эд эрхтэн шилжүүлэх мэс заслын багт ажиллаж байгаа залуу эмч нар мохож, туршлагатай эмч нарын хувьд цаашдаа ажлаа хийх энэ ажлыг үргэлжлүүлэх сонирхолгүй болсон тухайгаа ээлж дараалан хэвлэл мэдээллээр ярьж байв.

Шүүх шийдвэр гаргахдаа П.Батчулуун эмчийг амьд донороос эрхтэн авах хэлэлцээр хийсэн гэж үздэг. Донор А нь автомашины осолд ороод тархи нь үхэжсэн байдалтай байсан. Шүүхийн шийдвэр бол зүрх нь цохилж байсан учраас амьд донор гэж үзэж амьд донороос эрхтэн шилжүүлсэн гэдгээр П.Батчулуун эмчийг ялласан билээ. 

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.  Амьгүй донор"-ын гэр бүлийн гурван гишүүнээс зөвшөөрөл авч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмсэн оршуулгын зардал олгохэрхтэн, эд, эсийг экспортлохыг хориглох, тээгч эхээс төрсөн хүүхдийг биологийн эцэг, эхийн нэр дээр бүртгэх хуулийн төслийг хэлэлцэж байна



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна