Өнгөрсөн нэгдүгээр сард махны үнэ 40 хувиар нэмэгдсэн талаар бид сурвалжилж байсан.
Үүнээс хойш дөрвөн сар өнгөрсөн ч махны нэмэгдсээр одоо 1кг үхрийн мах 32-37500 төгрөг, хонины мах 24000 төгрөг болсон. Тэгвэл махны үнэ ийнхүү нэмэгдсэнтэй холбоотой түүхий эдийн үнэ эцсийн бүтээгдэхүүний өртөгт нөлөөлөх эдийн засгийн хуулиар цайны газруудын хоолны үнэ ч дагаад 700-1000 төгрөгөөр нэмэгджээ. Түүнчлэн өмнө нь дурдсанчлан үхрийн махны үнэ огцом нэмэгдсэнээс хойш цайны газрууд үхрийн махтай хоолыг цэсээсээ хасаж эхэлжээ. Бизнес эрхлэгчид үхрийн махны үнийн нэмэгдлээс болж хоолны үнэ ч дагаад 30 мянгад хүрэх эрсдэлтэй учир ийм шийдвэр гаргасан талаар хэлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна