Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд АТГ-т хандан тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын хүмүүстэй холбогдох 894 хуудас, дөрвөн бүлэг материалыг шалгуулахаар хүлээлгэн өгсөн юм. Уг гомдлыг АТГ хүлээн авч, хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт мэдээлэл өглөө.
Тэрбээр "УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн Б.Энхбаяртай холбоотой гомдлыг АТГ гомдлыг хүлээн авч хэрэг нээсэн.
Үүний дагуу гомдол гаргагч Л.Оюун-Эрдэнээс мэдүүлэг авсан ба өнөөдрийн байдлаар уг хэрэгтэй холбогдолтой 6 хүнээс мөн мэдүүлэг авч, 3 баримтад үзлэг хийсэн" гэв. Мөн нэр бүхий 7 арилжааны банкаас лавлагаа мэдүүлэг авахаар ажиллаж байна гэлээ.
Мөн АТГ-аас А.Амундратай холбогдож, дуудан ирүүлэх хуудсыг цахимаар илгээжээ. Тэр авлигын шинжтэй байж болзошгүй хэрэг илчилж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж буйгаа мэдэгдэн АТГ-аас гэрчийн хамгаалалт хүссэн билээ. АТГ-аас түүнийг байгаа улсынхаа Монгол Улсын ЭСЯ-аар дамжуулж хүсэлтээ ирүүлэх боломжтой гэдгийг хэлжээ.
ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА НЬ ХУРДАН ШУУРХАЙ АЖИЛЛАЖ, ХАРИУГ НЬ ӨГӨХ ЁСТОЙ

Харин энэ талаар Хууль зүйн сайд асан, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: Би үүнийг "гүтгэлэг байна" гэсээр хүн итгэхээ больсон. Хариулт өгөх газар нь хуулийн байгууллага буюу АТГ юм. Хуулийн байгууллага хурдан шуурхай шалгаж, тогтоон хариуг нь өгөх ёстой. Уг асуудалд Б.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ эсвэл өөр хэн нэгэн хариу өгөхгүй. Үнэхээр тийм бичлэг байгаа бол аль эрт гаргах боломжтой. Логик хаана байна вэ.
ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн 47-р тогтоолоор Тавантолгой Гашуунсухайтын далан шорооны ажлын хөрөнгө оруулалтад 110 сая ам.доллар гаргасан. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ ЗГ-ын тэргүүн байсан" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна