"УИХ-ын дарга парламентын туршлагатай байх ёстой. Тиймээс хуучин дэгийг өөрчлөх ёстой юм байна гэх санаа анх яригдсан юм. Сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнөхөн буюу 2024 оны тавдугаар сард энэхүү хуулийг баталсан. Хүнд зориулсан байх л даа.
Үүний дараа Д.Амарбаясгалан гэдэг хүн УИХ-ын дарга байхдаа Намын дарга болно гэхэд АН нэг байр суурь илэрхийлсэн. УИХ-ын суудлыг дараагийн албан тушаалын шат болгож хэрэглэдэг зүйл байж болохгүй, хэрэв Намын дарга болох гэж байгаа бол УИХ-ын даргын суудлаа өгөөд Намын даргынхаа сунгаанд яв, бид ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр УИХ-ын дарга хийлгэхгүй гэдэг шаардлага тавьсан.
Намын дарга солигдох, Засгийн газар огцрох, Ерөнхий сайд өөрчлөгдөх бол ардчилсан улс оронд байдаг л зүйл. Үүнээс болж парламент нь даргагүй болж байдаг гэдэг нь харин ардчилсан улсын парламентын дархлаа сул байдгийг харуулж байгаа юм. Манай өргөн барьсан хууль маш тодорхой. Парламентын дархлааг сайжруулъя л гэсэн зорилготой" гэлээ.
ТББХ өнөөдөр хуралдаж, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ба хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна