Нийслэлийн статистикийн газрын мэдээллээр хонь, үхрийн махны үнэ өмнөх долоо хоногоос 1.5-1.7% өсөөд байна. Гуравдугаар сарын 30-ны өдрийн айдлаар үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 26.9 мянган төгрөг, хонины нэг кг ястай мах 21.9 мянган төгрөгөөр зах худалдааны төвүүдэд худалдаалагдаж байна.
Хонь, үхрийн махны үнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад даруй 28-35% өссөн дүн гарчээ. Махны үнэ өсөж байгаа нь инфляцад нөлөөлж болзошгүй байна. Өнгөрсөн жилүүдийн хандлагыг харахад махны үнэ улирлын хандлагаа дагаад намар буурдаг. Гэвч өнгөрсөн намар махны үнэ бууралгүй харинч эсрэгээрээ өссөн нь том утгаараа инфляцад нөлөөлж хоёрдугаар сарын хүнсний бүлгийн инфляц улсын хэмжэнэд 12.1%, Улаанбаатар хотод 12.8% хүрч өссөн юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллээс харвал махны үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд мах, ногоо хадгалах зоорь, хөргүүртэй агуулахын тоог нэмэх шаардлагатай байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна