Шинэ засгийн газарт Гадаад харилцааны сайдаараа улиран томилогдохоор зэхэж суугаа Сайд Батцэцэг гэм зэмгүй царайлах зуур төрийн байгууллагаас хууль бус тендерийн наймаачин болохыг нь баталжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчийн оролцоотой компани 24 тэрбум гаруй төгрөгийн бараа материал худалдан авахдаа нээлттэй тендер зарлалгүйгээр шууд гэрээ байгуулсан ноцтой зөрчил илэрсэн талаар Үндэсний аудитын газраас дүгнэлт гаргасан байна.
Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа, ажил үйлчилгээний худалдан авалтыг заавал нээлттэй тендерээр зохион байгуулах ёстой. Харин уг компани энэхүү шаардлагыг зөрчиж, “Жордан Топпер трейд” нэртэй компанитай шууд гэрээ байгуулан 24 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн нь аудитын шалгалтаар тогтоогдсон байна.
Тус нийлүүлэгч компанийн хувьд албан ёсны оффис хаяг, үйл ажиллагааны тодорхой түүх, ил тод мэдээлэл бараг байхгүй бөгөөд хувьцаа эзэмшигч нь Баярсайханы Сувдмаа гэх ганц хүнээр бүртгэгдсэн байна. Хаяг нь Улаанбаатар хотын орон сууцны байранд бүртгэлтэй байгаа нь ийм хэмжээний үнийн дүнтэй гэрээ байгуулахад эргэлзээ төрүүлж буй юм.
Тэгвэл “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийн гүйцэтгэх захирал Сувдмаа нь өмнө нь Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгийн хамаарал бүхий хувийн компанид ажиллаж байсан юм. Түүнчлэн тус компанийн хувь эзэмшлийн бүтэц, холбогдох хүмүүсийн талаар мэдээлэл ил тод бус байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй илтгэж байна.
Аудитын байгууллагаас уг асуудлыг ноцтой зөрчил гэж үзсэн бөгөөд холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь өмнө нь харьцангуй бага үнийн дүнтэй тендерийн зөрчилд албан тушаалтнууд эрүүгийн хариуцлага хүлээж байсан жишээ бий. Гэтэл 24 тэрбум төгрөгийн шууд худалдан авалтыг хийсэн Сувдмаа гэх захирал хуулийн ямар ч хариуцлага хүлээгээгүй.
Эсвэл 24 тэрбум төгрөгийн тендерийг нээлттэй сонгон шалгаруулалтгүйгээр хийсэн уг үйлдэлд Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ ХАРИУЦЛАГА хүлээх үү? . Мэдээж сайд хариуцлага хүлээлгүй өдийг хүрсэн шигээ хэргээ нам дараад өнгөрөх магадлалтай байгаа бөгөөд Гадаад хэргийн сайдаар үлдэхийн тулд Төрийн ордноор уулзалтуудад оролцож явна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна