Хахууль авсан хэрэгт холбогдсон Б.Насантогтохыг хадам дүү, хүргэнтэй нь дахин нэг сар цагдан хорихоор болжээ.
Хэргийг эргэн сануулахад Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохын гэрээс 350 сая төгрөг хурааж, АТГ-аас шалгаж байгаа юм.
Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баянхонгор аймгийн Шинэжинст суманд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал олгосон нь тогтоогджээ. Тодруулбал, уул уурхайн компанийн баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгох хүсэлтийг хууль бусаар баталсан байна. Ингээд тус уул уурхайн компанитай эхнэрийнхээ үүсгэн байгуулсан компаниар дамжуулан 5.5 тэрбумын гэрээ байгуулж, хөнгөн цагаан, ган хоолой нийлүүлж, улсын мөнгийг завшсан байж болзошгүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна