Хадгаламжийн даатгалын корпораци, "Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдлээ.
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр, Төрийн ордонд боллоо.
Тус арга хэмжээний үеэр Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын банк бус санхүүгийн байгууллагын холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монгол Улсын Хөгжлийн банк нь санхүүгийн 70 гаруй байгууллагыг төлөөлөн энэхүү хөтөлбөрт нэгдэж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурав.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна