УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ манай улсад ажиллаж амьдарч буй БНСУ-ын иргэдтэй уулзав.

Admin
2025/12/05


???? Монгол, Солонгос улс хоорондын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хоёр талын иргэдийн харилцааг дэмжих, манай улсад ажиллаж амьдарч буй БНСУ-ын иргэдийг дэмжих хэлэлцүүлэг өрнүүллээ.

???? Хэлэлцүүлгийг УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад ажиллаж, амьдарч буй БНСУ-ын иргэд санаачилжээ.

???? Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1800 гаруй солонгос иргэд амьдардаг бөгөөд бизнес, соёл, боловсролын чиглэлд түлхүү ажилладаг байна. Мөн 2024 оны байдлаар 190 мянга гаруй солонгос иргэн манай улсаар зорчсон судалгаа бий.

???? УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ болон бүлгийн бусад гишүүд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон тэргүүтэй тус Элчин сайдын яамны төлөөлөл, Гадаадын Иргэн харьяатын газрын албаны хүмүүс, манай улсад оршин сууж буй БНСУ-ын иргэд зэрэг төлөөллүүд оролцов. Солонгос улсын иргэд тулгамдаж буй асуудлаа танилцуулж, шийдвэрлэх боломжит арга замын талаар харилцан санал солилцлоо.

???? Энэ жил Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа бөгөөд БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын Найрамдлын бүлгийн урилгаар энэ сарын 14-17-ны хооронд Монгол-Солонгосын парламентын бүлгийн гишүүд тус улсад ажиллахаар төлөвлөж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна