НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН 3000 ГАРУЙ СУРАГЧИД СОНСГОЛ БУУРАЛТЫН АНХАН ШАТНЫ ШИНЖИЛГЭЭ ХИЙЖЭЭ

Admin
2025/06/13

Нийслэлийн ЕБС-ийн 1-12 дугаар ангийн нийт сурагчдын сонсгол бууралтыг шинжилж, урьдчилан сэргийлэх зорилготой төсөлд түүврийн аргаар 3000 гаруй  сурагчийг хамруулжээ. Сурагчдад  сонсгол бууралтын анхан шатны шинжилгээ хийхэд ойролцоогоор 13 хувь нь сонсгол бууралттай гэж оношлогдож II, III шатлалын эмнэлэгт эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. Нийслэлийн нийт сурагчийг төлөөлөх хэмжээний шинжилгээнд 13  орчим хувь нь сонсгол бууралттай гарна гэдэг нь хөгжиж буй орнуудтай ижил хэмжээнд байгаа ч хөгжингүй орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр тоо гэж Койка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төсөл хариуцсан менежер онцолж байна. Тэрээр “ Сонсгол бууралтын шинжилгээг нийслэлийн ЕБС-ийн сургуулийн сурагчдын дунд хийж буй судалгаанаас харахад гэр хорооллын дундах сургуулиудын хүүхдүүд дунд чихний гэмтэл их байна. Шалтгаан нь агаарын бохирдол, түүнээс үүдэлтэй ханиад томуу, ханиадаа бүрэн эдгээгүйгээс болж үүссэн байх магадлалтай. Тиймээс Монгол улс цаашид сонсгол бууралт болон чихний үрэвсэлт өвчинд анхаарал хандуулах шаардлагатай байна” гэсэн юм.

Сонсгол бууралтын анхан шатны шинжилгээнд хамрагдаж буй ахлах ангийн сурагчид дийлэнхи нь ухаалаг утастай, чихэвчний хэрэглээ ихтэй гэдгээ хэлж байлаа. Зарим хүүхдүүд чихэвчээрээ дуу сонсохгүй л бол унтаж чаддаггүй гэх хүүхдүүд ч байсан. Гэхдээ тэд Рафаэл Интернэшнл ТББ, Койка ОУХАБ, Монголын Чих Хамар Хоолойн эмч нарын нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй төсөлд хамрагдаж, сонсгол бууралтаа шалгуулж, сонсголоо хэрхэн хамгаалах тухай сургалтад суусныхаа дараа бодлоо өөрчилсөн байлаа. Нийслэлийн ЕБС-ийн 79 сургуулийн 12 ангийн сурагчид чихэвчнийг  хэрэглэхдээ 60\60 дүрэм буюу дууны түвшингээ 60 болгож багасгаад, 60 минутаас хэтрэхгүй хэрэглэх ёстойг ойлгосон гэсэн юм. Энэ бол сонсгол бууралтаас хамгаалах эхний алхам. Дараагийн хамгийн чухал алхам нь жилдээ нэг удаа сонсгол бууралтаа шалгуулж, эмчид үзүүлэх. Энэ бол урьчдилан сэргийлэх хамгийн шалгарсан арга. Төслийн багийнхан ч урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол болгох чиглэлээр дараа дараагийн ажлаа төлөвлөсөн байна. 

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна