​Галд өртсөн “Шинэ Мөрөн” худалдааны төвд оёдлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байсан 19 түрээслэгчид оёдлын машин гардуулан өглөө

Admin
2025/05/01

Галд өртсөн “Шинэ Мөрөн” худалдааны төвд оёдлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байсан 19 түрээслэгчид шулуун оёдлын машин гардуулан өглөө. Хүнд цаг үеийг даван туулахад  багахан ч гэсэн хувь нэмэр оруулж, үйл ажиллагаагаа богино хугацаанд  сэргээхэд дэм болно гэж найдаж байна. Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл аймгийн “Шинэ Мөрөн” худалдаа, үйлчилгээний төвийн барилгад гал гарсны улмаас хохирсон иргэдэд худалдаа, үйлчилгээ эрхлэх эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар 5.2 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн бол Хөвсгөл аймгийн удирдлагууд шинэ худалдааны төвийг богино хугацаанд барьж аравдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна