11 сартай С.Содбилэгт хүүгийн эмчилгээний зардалд 25 сая төгрөг цугларлаа

М.Үүрээ
2025/04/17

Сандагийн Содбилэгт хүүг гадаадад эмчлүүлэх хандивын аян эхлээд хоёр хонож байна. Энэ хугацаанд сайхан сэтгэлт Монголын ард түмнээс нийт 25 сая төгрөг цугларчээ. Хүүгийн эмчилгээний зардалд нийт 40 сая төгрөг шаардлагатай одоо 15 сая төгрөг дутаад байна.

Дахин сануулахад,


Сандагийн Содбилэгт хүү одоо 11 сартай. Тэрбээр ижийдээ эрхэлж, тоглож наадах үе дээрээ эмнэлэгийн орон дээр эм тариагаар угжуулан хэвтэж байна. Түүний онош бол “Менингоэнцефалит” буюу баруун тархины идээт үрэвсэлтэй менингитийн хүндэрсэн хэлбэр юм.  Хэрэв хүүг яаралтай гадаадад эмчлүүлэхгүй бол насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай болох эрсдэлтэй. 

Тэд Монголд авч болох бүхий л эмчилгээг хийлгэсэн бөгөөд одоо БНХАУ-ын Хөх хотод яаралтай очиж эмчилгээнд хамрагдах шаарддлагатай байгаа аж.

Анх ээж хүү хоёр товлолт вакцинаа хийлгэхээр эмнэлэгт очиход эмч нар хүүг хатгаатай үед нь вакцин хийсэн байна. Улмаар хүүгийн бие муудаж эмнэлэгт хүргэгдэж түүнээс хойш өнөөдрийг хүртэл таталт өгч, 15 хоног сэхээнд орж одоо ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна