Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Admin
2025/04/17

Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн “Буурал” гэдэг газар өчигдөр  04 дүгээр сарын 16-ны өдрийн 17:24 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ талаарх мэдээллийг мөн өдрийн 17:46 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна. Тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна