Дунд сургуулийн Сурагчаа ХҮЧИНДСЭН БАГШ "ХОРИГДОЖ" байна

М.Үүрээ
2025/04/16

Дунд сургуулийн багш нь насанд хүрээгүй сурагчаа хүчиндсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн сард гарсан талаар өмнө бид мэдээлсэн. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэсант суманд байрлах Дунд сургуулийн багш нь тус сургуулийн 11 дүгээр ангид суралцаж байсан сурагч охиныг хүчинджээ

Албан бус эх сурвалжийн мэдээллээр "Сурагчаа хүчирхийлсэн гэх багш нь тус сумын сургуульд Эрүүл мэндийн хичээл заадаг, эхнэрээсээ салсан залуу байсан” гэх мэдээлэл бий.

Одоогийн байдлаар, цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

2025 оны эхний гурван сарын байдлаар Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр заалт Хүчиндэх төрлийн гэмт хэрэг 185 бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.5 хувиар буюу 16-аар өссөн үзүүлэлт юм.  


2
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.78
2025/04/17
0
0
Ямар бузар өлөн вэ
Хариулах