СБД-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 91 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Admin
2025/04/16

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад учруулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил үргэлжилж байна.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн холбогдох албаныхан энэ сарын 15-16-нд шилжих шөнө 35 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, ул суурийг цэвэрлэн ариутгалаа.

Дүүргийн хэмжээнд нийт 91 ТҮЦ-ийг нүүлгээд байна. 

  • 3 дугаар хороо Авлигатай тэмцэх газрын урд талд -1 ширхэг
  • 6 дугаар хороо МУИС-ийн номын сангийн автобусны буудал-3 ширхэг
  • 6 дугаар хороо МУИС-ийн урд талд -2 ширхэг
  • 6 дугаар хороо Өргөө кино театрын хойд талд -2 ширхэг
  • 6 дугаар хороо Залуучууд зочид буудлын урд -2 ширхэг
  • 6 дугаар хороо Герман элчингийн зүүн талд -2 ширхэг
  • 6 дугаар хороо Новотел зочид буудлын эсрэг талд -1 ширхэг
  • 6 дугаар хороо Дашчойлин хийд орчим -5 ширхэг
  • 7 дугаар хороо 11-р хорооллын автобусны буудал -2 ширхэг
  • 7 дугаар хороо Хөгжим бүжгийн автобусны буудал -3 ширхэг
  • 8 дугаар хороо МУБИС-ийн баруун талд -1 ширхэг
  • 8 дугаар хороо Спорт төв ордон -2 ширхэг
  • 8 дугаар хороо МУИС-ийн Эдийн засгийн сургууль урд талд -3 ширхэг
  • 8 дугаар хороо Логарифм сургуулийн баруун талд -5 ширхэг
  • 8 дугаар хороо Багшийн дээдийн хойд автобусны буудал -1 ширхэг

 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна