Өнгөрөгч долоо хоногт АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилсон билээ. Тэгвэл энэ удаад бүрэн эрхийн хугацаан дуусгавар болоод буй Банзрагчийн Жаргалсайханыг дахин томилох эсэх яригдаж байна.
Б.Жаргалсайханыг 2019 онд Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа санал болгож томилж байсан бол энэ удаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин томилж магадгүй байгаа аж. Тодруулбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Банзрагчийн Жаргалсайханыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг яг одоо хэлэлцэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна