Амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгуулахаар 600 гаруй хүн хүлээж байна

Admin
2025/03/21

Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын багийн эмч нар мэдээлэл хийлээ.  Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын 2008 онд эхлүүлж, өнөөдөр 400 дэх хүндээ энэ мэс заслыг хийх гэж байна. Анагаахын шинжлэх ухааны ололт амжилт болсон өндөр технологийн энэ мэс засал Монголд нутагшсан. Өнөөдрийн байдлаар бид 57 өвчтөнд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгасан. Амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгуулахаар 600 гаруй хүн хүлээж байна. 

 Гавьяат эмч Л.Жамбалжав, Бид 2008 онд амьгүй донороос анх бөөр шилжүүлэн суулгасан. 2008 онд 26 настай эмэгтэйтэй “Пад пад” трактороос дагзаараа савж унаж, ухаан алдаж Гэмтлийн эмнэлэгт яаралтай хүргэгдэн ирсэн ч тархи нь бяцарсан учир эмчилгээгүй, амьдрах боломжгүйг тогтоосон байсан. Гэмтлийн эмнэлгээс бидэн рүү ярьж, би анх очиж уулзсан. Би ар гэрийнх хоёр хүнтэй уулзсан. Эхлээд тэр хоёр залуу анх их цочирдсон. Бид 3 цаг гаруй ярилцаад, хоёр хүний амь аврах буянтай ажил юм байна гэдгийг ойлгосон. Тэр хооронд хоёр өвчтөнийг бэлдэж, хоёр хүнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан.

Зөвлөх эмч Б.Төмөрбаатар, Эмнэлгийн практикт нэг цогцосноос 7-8 эрхтэн авч, шилжүүлэн суулгадаг. П.Батчулуун эмчийн албыг буруутгах болсноос хойш амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгах зогсож байна. Бид жилд 50-60 хүнд бөөр шилжүүлэн суулгадаг. 2024 онд 10 хүнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан. 2025 он гарсаар амьгүй донороос нэг ч мэс засал хийгээгүй. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.206
2025/03/21
0
0
Шүүх шийдсэн байхад та нар eөөкдөө л ханд.
Хариулах