2018 оноос хойш шахмал түлшнээс болж угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор өгөхийг шаардав. Мөн Засгийн газрыг шүүхэд өгч байгаа асуудлаар хүний их эмч, АУ-ны доктор, АН-ын гишүүн Г.Ууганцэцэг мэдээлэл өгч байна.
"Өнөөдөр морь цагт Засгийн газарт гомдлоо хүргүүлнэ. Угаарын хийгээр 17300 хүн угаартсанаас 743 хүн нас барсан байна. Эдгээр хүмүүсийн амь насыг нэг тэрбум төгрөгөөр үнэлж нөхөн олговор шаардаж байна. Угаарын хийн хордлогоор нас барсан хүмүүсийн ар гэр байвал холбогдоорой.
Монголчууд эрүүл мэндийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй байна. Багануурын хөх нүүрс гэж шинэ шахмал түлш гэд яриад эхэллээ. Стандартаа батлаагүй байгаа энэ үед бид юугаар амьсгалахаа мэдэхгүй байна. Тиймээс стандартыг олон улсын хэмжээтэй дүйцүүлэн батлаад өгөөч. Агаарын чанарын стандартуудаа батлахгүй бол хэн ч хариуцлага хүлээдэггүй.
Утааны сонсголын дараа УИХ-ын хянан шалгах түр хороо гэж байгуулагдаад шахмал түлшийг мөрдөх шалгах эрхтэй болох юм. Гэтэл одоо хүртэл байгуулагдаагүй байна. Барьцуулагчтай холбоотой худалдан авалтыг төр улсын нууцад хамруулж байна. Тиймээс энгийн иргэд бид олж авах боломжгүй, олж авлаа ч өөрсдөө гэмт хэрэгт орооцолдох магадлалтай юм байна. Тиймээс үүнийг улсын нууцаас гаргах мөрдөн шалгах ажиллагааг УИХ-ын гишүүд хийх ёстой. 126 гишүүн байсаар атал үүнийг яагаад хийхгүй байна вэ.
Хамгийн ноцтой зүйл барьцалдуулагчтай холбоотой гэвч үүнийг улсын нууц гээд байна. Барьцуулагчид доломит гээд эрдэс байдаг. Доломит нь цахиурын нэгдэл их байвал хэзээ ч эдгэдэггүй тоосны гаралтай уушгины хатуурал үүсгэдэг. Доломит нь хэдий хэмжээтэй байгааг мэдэхгүй байна. Үүнийг мэдэх эрхийг бид шаардаж байна."
Сэтгэгдэл (1)