DeMarcus Cousins "Сэлэнгэ бодонс" багт тоглохоор Монголд ирлээ

Admin
2025/03/07

NBA-ын бүх оддын тоглолтод дөрвөн удаа сонгогдсон, 2016 оны олимпын алтан медальт DeMarcus Cousins "Сэлэнгэ бодонс" багт тоглохоор Монголд ирлээ.

Энэ үеэр тэрбээр "Монголын сагсанбөмбөгийн багаас санал ирэхэд маш баяртай хүлээж авсан. Хамгийн том зорилго минь "Сэлэнгэ Бодонс" баг аварга авах. Тоглолтынхоо хажуугаар Монгол Улстай танилцана. Олдсон энэ цаг хугацаагаа сайхан өнгөрөөхийг хүсэж байна. Монголын лигийн видеонуудыг үзсэн. "Сэлэнгэ Бодонс" багийн сошиал хаягуудыг дагаад лигийн талаар мэдээлэл авсан. Багийнхаа амжилтад хувь нэмрээ оруулах зорилготой байна. Өөрийнхөө манлайлал амжилтаар "Сэлэнгэ Бодонс" багт хувь нэмрээ оруулна" гэв.

DeMarcus Cousins нь NBA-ийн 4 удаагийн бүх одод, бүх NBA-ийн багт 2 удаа нэрлэгдэж байсан, 2016 оны Олимпын 5х5 сагсан бөмбөгийн төрлийн алтан медальтай тоглогч юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна