Засгийн газрын БЭТ Ж.Батзандан мэдээлэл өгч байна

Admin
2025/02/20

Засгийн газрын БЭТ онцгой нөхцөл байдалд томилогддог. Яг одоо онцгой нөхцөл үүсжээ. Улсын төсвөөр хайгуул хийсэн ордууд бий. Эдгээр ордыг хайгуулын лицензээр дахин олгохыг хориглосон 1997 оны Ашигт малтмалын тухай хууль бий. Гэтэл Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан гэдэг хүн албан тушаалаа ашиглаад хувийн компаниудад бүгдийг нь олгосон. Одоо өөрөө далд эзэн, ноёнтны үүрэг гүйцэтгэж байна.

Би ЗГ, УИХ-д тодорхой саналууд тавина. Аль орд хуулийн дагуу, аль нь хулгай луйврын замаар очсон бэ гэдэг дүгнэлтийг ЗГ, Хууль зүйн сайд дүгнэлт гаргаад надад өгөх ёстой. Ж.Батзанданг БЭТ болголоо гэж бүх хүн муулж байгааг та харж байгаа биз. Хулгай хийхээр тохиролцох хүн томилогдоно гэж хүлээж байсан байх, тийм юм байхгүй.

Би төрийн ажлыг авсан бол дуустал хийдэг хүн.

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг энэ сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Тэрбээр стратегийн орд газруудын хувь, эзэмшлийг тогтоох ажлын хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна