Эваристе Коуасси-Комлан: 2024 онд монгол дахь НҮБ-аас хүүхдүүдэд зориулж 14 сая ам.доллар зарцуулсан

М.Үүрээ
2025/01/09

Монгол дахь НҮБ-ын хүүхдийн сан өнгөрсөн 2023-2024 онд хүүхдийн төлөө ямар ажил хийж хэрэгжүүлсэн, ямар төсөл хөтөлбөр дээр ажилласан талаар тодруулахаар бид НҮБ-ын Хүүхдийн Сангийн (UNICEF) Суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комлантай ярилцлаа.  

- Танд өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу? Намайг Эваристе Коуасси-Комлан гэдэг. Би Монгол дахь НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч байна. Би Монголд ажиллаад аль хэдийн гурван жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд Монгол улсын бүх аймгуудаар явж ажилласан. Ингэхдээ аймгийн засаг дарга, хүүхэд залуучууд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, УИХ-ын гишүүд зэрэг маш олон хүмүүстээ уулзаж хамтарч ажилласан. Манай байгууллага Монгол Улсын Засгийн газартай сайн харилцаатай байж нягт хамтран ажилладаг. Бид ийм сайхан оронд ажиллаж байгаадаа бахархалтай байдаг.

-2023-2024 онд Монгол дахь НҮБ-ын хүүхдийн сангаас ямар ажил хэрэгжүүлсэн бэ? Хүүхдийн төлөө хэдэн төгрөгний төсөв зарцуулсан бэ?

-Манай улс орны хөтөлбөр гэж байдаг Энэхүү улс орны хөтөлбөрт 2023-2027 он хүртэл 5 жилээр төлөвлөөд явдаг нийт 60 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байгаа. Өнгөрсөн жилийн тухайд нийт 14 сая ам.доллар зарцуулаад байна. Энэ бол ерөнхийдөө 5 жил төлөвлөсөн төсвийн 70 хувийг хэрэгжүүлсэн гэж үзэж байна.  Өмнө хэлсэнчлэн таван үндсэн хөтөлбөр байгаа маш олон ажил байгаа боловч заримыг нь дурдъя.  

Жишээлбэл, Эрүүл мэнд дээр E-Hold гэх эрүүл мэндийн системийг илүү цахимжуулсан ажлуудыг түлхүү хийсэн. Мөн эмнэлэгийн хог хаягдалыг дахин боловсруулах төхөөрөмжүүдийг эмнэлэгүүдэд өгсөн мөн руматисм буюу хэвлийн гаралтай зүрхний өвчин гээд байгаа энэ дээр 300 мянга гаруй хүүхдийг орон даяар үзлэгт хамруулсан зэрэг ажлууд бий.

Цаашлаад, Боловсролын салбарт бол цахим сургалтын хөтөлбөрүүд маань амжилттай хэрэгжсээр байгаа. Онлайнаар хүүхдүүдэд сургалт олгох мөн энэ хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллах олон нийтийг түшиглэсэн ажилтнуудыг бид бэлтгэдэг.

Харин Хүүхэд хамгаалал дээр бол өнгөрсөн жил маш амжилттай жил байлаа. Хүүхэд хамгааллын шинэ хуулийг баталсан байгаа. Мөн хамтарсан аймаг болон орон нутаг, хороодод байдаг хүүхэд хамгааллын хамтарсан багуудыг дэмжиж ажилласан. Энэ дээр мэдээлэл цуглуулах мөн гарсан тохиолдол кейсүүдийг шийдвэрлэж ажиллах дээр бол хамтарч ажиллаж байгаа

Мөн ус ариун цэвэр эрүүл ахуйн чиглэлээр бид нарт хандивлагч нартайгаа хамтарч Улаанбаатар хотын 9 дүүрэгт 18 ус ариун цэврийн эрүүл ахуйн байгууламж барьсан уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дээр бид чип гээд багц байдаг үүнийг зуухыг халсан цахилгаанаар халдаг шийдэл байгаа энийг маш олон аймагт хэрэгжүүлдэг өнгөрсөн жил найман аймагт нэмж хүрээгээ тэлсэн. Нийгмийн бодлогын хүрээнд өнгөрсөн жил таван жилийн хугацаатай гаргадаг микс гээд маш том судалгаа байдаг. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа. Үүний үр дүн өнгөрсөн жил гарсан Энэ бол маш том хүүхэдтэй холбоотой бүх асуудлыг цогцоор нь үр дүнг нь харуулдаг маш чухал судалгаа байгаа Мөн Монгол улсын засгийн газрыг сургуулийн хоол тэжээлийн хөтөлбөр дээр дэмжиж ажиллах гээд хүүхэдтэй холбоотой бүх асуудлыг Монгол улсын Засгийн газартай хамтарч ажиллаж байна

-Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны үр дүн яаж гарсан бэ?

- Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны талаар асуусанд баярлалаа. Энэ дээр маш олон чухал үр дүнгүүд гарсан гэхдээ мөн онцлох хэд хэдэн асуудлыг дурдъя гэж бодож байна. Эрүүл мэндийн хүрээнд 5-аас доош настай хүүхдийн эндэгдэл нилээн буурсан харагдсан энэ бол маш сайн гэхдээ цаашдаа дахиад илүү бууруулах шаардлагатай байгаа. Мөн хөдөө орон нутгийн хүүхдүүдэд унших номын асуудал маш чухал байдаг энэ бол боловсролд их нөлөөлдөг. Орон нутгийн хүүхдүүдийн 60 гаруй хувь нь гэртээ унших номгүй гэсэн үр дүн гарсан энэ бол маш чухал.

Мөн хүүхэд хамгааллын асуудал дээр бол гарсан кейс менежмэнт буюу гарсан тохиолдолыг хурдтай шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн асуудал байгаа

Мөн ус ариун цэвэр эрүүл ахуйн хувьд бол Монгол улсад усны чанар бол тулгамдсан асуудал хэвээр байна бактери болон химийн бодистой уснууд байх ёсгүй тиймээс усны чанарын асуудал маш чухал мөн агаарын бохирдолын асуудал маш чухал. Ихэнхи газар нутгуудад болон орон нутгуудад агаарын бохирдол өндөр хэвээр байгааг бид харж байна. Дахин хэлэхэд маш олон чухал үр дүнгүүд гарсан. Эндээс цаашдын ажлын маань зорилттой хамааралтай чухал гэсэн хэдийгээ өнөөдөр дурьдлаа. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Засгийн газар хүүхдийн хамгааллын хууль баталсанд талархлаа илэрхийлмээр байна энэ бол маш чухал. Хүүхэд хамгааллыг сайжруулахын тулд дахиад мянган Үүнд Засгийн газар төсөвтөө тусгаж өгсөнд бас маш их талархаж байгаа энэ дээр бол НҮБ-ын хүүхдийн сан дэмжиж ажиллана

Мөн өмнө дурьдсанчлан хүүхэд хамгааллын гарсан тохиолдолууд дээр маш хурдан олж илрүүлээд арга хэмжээ авах хурдтай ажиллах шаардлага байгаа мөн сумдад байгаа хамтарсан багууд дээр чадавхийг сайжруулах сургалт явуулах, асуудлыг олох, шийдэх мөн хэр их хүүхэд хамгааллын асуудал байгаа талаар дата мэдээлэл цуглуулах нь маш чухал. Яагаад гэвэл мэдээлэл дээр тулгуурлаж бид шийдвэр гаргадаг тэгэхээр энэ бол маш чухал байдаг энэ дээр бид нийгэм хамгаалал хөдөлмөрийн яам энэ мэдээллийн асуудал дээр маш их анхаарч ажиллаж байгаа үүнд бас их талархаж хамтарч ажиллана.

Мөн гуравдахь чухал асуудал бол орон нутгийн түвшинд хүүхэд хамгааллын асуудал гарлаа гэхэд дараагийн шатлал, зөвхөн холбогдох байгууллагад нь хүргэж өгөөд зогсохгүй дуусатл нь шийдэх асуудал их чухал байдаг

-2025 онд ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Бага насны хүүхдийг хамгаалах чиглэлд ямар ажил хийх вэ?

-Таваас доош насны хүүхдийн эндэгдэл олон жил буурахгүй явсан. Тийм учраас дээрх судалгааны буурсан үзүүлэлт бол маш чухал мэдээж 5-аас доош насны хүүхдийн эндэгдэлд амьдарч байгаа орчин болон өвчний эрт илрүүлэг осол гэмтэл гээд маш олон хүчин зүйлүүд нөлөөлдөг.  UNICEF-ийн хувьд ирж буй жилүүдэд юун дээр анхаарч ажиллах тал дээр хэдэн зүйл хэлье

Нэгдүгээрт, мэдээж аливаа өвчний эрт илрүүлэг маш чухал. Үүнтэй холбоотой бид эмнэлэгүүдэд жишээ нь моня өвчнийг урьдчилж илрүүлдэг тоног төхөөрөмжүүдийг хангахаар төлөвлөсөн байгаа. Энэ нь урт хугацаандаа 5-аас доош настай хүүхдийн эндэгдэлд чухал нөлөөтэй юм.

Хоёрдугаарт, Сувилагч, эмнэлэгийн ажилтнуудыг чадавхжуулах буюу сургалтаар хангах. Энэ ажилтнууд маань маш чухал ажил хийдэг учраас алхам тутамдаа сургалт авч дэмшиж мэдлэгээ сайжруулж хөгжиж байх ёстой хүмүүс байдаг тэгэхээр үүнийг цаг тухай бүрт хангаж байх ёстой.

Гуравдугаарт, Эхийн эрүүл мэнд маш чухал байдаг хүүхдээ эрүүл өсгөхийн тулд жирэмсэн болон хөхүүл эх өөрөө хоол тэжээл маш сайтай байж хүүхдээ яг тийм тэжээлтэй сайн өснөнө. Тиймээс үүн дээр витаминүүд болон бусад хоол тэжээлийн хэрэгслүүдийг хангаж ажиллана

Дөрөвдүгээрт, хүүхдийн ослын асуудал маш том тулгамдсан асуудал байдаг. Гэртээ болон сургууль дээрээ осолдох энэ ослуудаас урьдчилан сэргийлэх асуудал маш чухал.

Мөн бид агаарын бохирдолыг мартаж болохгүй агаарын бохирдол бол амьсгалын замын маш олон өвчнүүдийг үүсгэдэг энэ мэтчилэн манай байгууллага бол улсынхаа засгийн газрыг дэмжиж, хамтарч ажилладаг байгууллага. Тэгэхээр засгийн газартай энэ чиглэлээр хийж байгаа ажлуудыг дэмжих мөн бусад ажлуудыг дэмжиж ажиллана ялангуяа хүүхдийн эрүүл мэндийн асуудал дээр сая дурьдсанаа базаар хэлбэл хэрэгтэй шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хангаж өгөх ажилтнуудыг чадавхжуулах мөн одоо хиймэл оюун ухаан AI гэж их ярьдаг болсон энийг өвчний эрт илрүүлэг дээр ашиглах гэх мэтчилэн шинэ гарч ирж байгаа зүйлүүдийг ажлууд дээрээ сонгож авч ажиллах төлөвлөгөөтэй байна.

-Ярилцсанд баярлалаа 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна