Багш нарыг "жолооны курс" шиг бөөндөхийн оронд ЦАЛИНГАА НЭМ П.НАРАНБАЯР САЙД АА

Үүрийнтуяа
2024/09/16

Боловсролын салбарт багшийн хомдол үүсээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Учир нь багшийн цалин бага, ачаалал их.

Өнгөрсөн долдугаар сард Боловсрол, шинжлэх ухааны яамнаас багшийн тоон судалгааг гаргахад улс орон даяар 4200 орчим багшийн дутагдалд орсон.

Үүнээс нийслэлд 2400 багшийн сул орон тоо байгааг судалгааны үр дүн харуулжээ. Мөн судалгаагаар бага ангийн болон математик, англи хэлний багш илүү дутагдалтай гэсэн тооцоолол гарсан байна.  Үүнтэй холбоотойгоор  Боловсролын сайд П.Наранбаяр 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй иргэн хэн бүхэнд багшлах эрх олгоно хэмэээн мэдэгдлээ.

Энэхүү мэдэгдэлд дурдсанаар "Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актад бүртгэж, эцэслэн баталлаа. Энэхүү журам батлагдсанаар гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулан багшлах эрх олгох замаар чадварлаг боловсон хүчин, хүний нөөц боловсролын салбарт  ажиллах боломжийг бүрдүүлж, багшийн хомсдолыг шийдэх боломжтой.

Математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй иргэн;

Дээрх чиглэлүүдээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа 3, 4-р түвшний оюутнууд та бүхнийг багшлах эрх олгох сургалтад хамрагдахыг урьж байна” гэжээ.

Нэг үгээр багшийн мэргэжлийн дипломыг жолооны үнэмлэх шиг л бөөндөх нь. Асуудлын гол нь багшийн хомдол биш цалин бага учраас ажиллах хүн олдохгүй байгаа юм. Багшийн цалинг нэм, тэгвэл Солонгос явж ажил хийх хэрэггүй болно. Багшийн хомсдол гэдгийг ч мартана. Түүнээс курс дамжаагаар хэдэн мянган багш бэлдээд багшийн хомсдол арилахгүй.

 Улс орны хөгжлийн тулгуур нь боловсрол, эрүүл мэндийн салбар. Сургуулийн өмнөх болон, ерөнхий боловсролын сургуулийн багш гэдэг бол улс орны ирээдүйг авч явах тодорхойлох боловсон хүчнийг бэлтгэдэг хамгийн чухал хүмүүс  болохоос суурь асуудлаа шийдэж чадаагүй улстөрчдид шиг хэдхэн хоногийн  сургалтаар шийдэх асуудал биш


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна