Бишкик улсад болж байгаа ААШТ-нд Б.Анударь анх удаа оролцож, мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр Чөлөөт бөхийн ААШТ-ий 59кг-д алтан медалийн төлөө Хятадын тамирчин Жан Гитай барилдаж мөнгөн медалийн эзэн болжээ. Үеийн эхэнд барилдаан дөнгөж эхлээд өрсөлдөгчийнхөө мэхэнд орсноор 10-0 харьцаатай оноогоор цэвэр ялагдсан юм. Одоо 20 настай тэрбээр олон улсын анхны тэмцээндээ оролцож, анхны медалиа ийнхүү хүртлээ. Тэмцээний талаар Б.Анударь "Би түрүүлнэ гэж ирсэн. Сэтгэл жаахан дундуур байна. Өөрийнхөө барилдааныг гаргая гэж бодсон барьцаа аваад л барилдлаа. Намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Дэвжээнийхээ ах эгч нартаа болон Дүвчин багшдаа баярлалаа" гэж хэлье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна