Энэ цаг үеийн хүчтэнүүдийг Монгол Улсын 25 дахь аварга О.Хангай өнгөлж байна

Өнгөрсөн 2022 оны төрийн их баяр наадмаар 10 даван түрүүлж, Монгол Улсын 25 дахь аварга болсон Ховд аймгийн Буянт сумын харьяат Оргихын Хангай хэмээх идэрхэн залуу маань энэ цаг үеийн хүчтэнүүдийг өнгөлж байна. Аварга цолондоо дүүрч, дүүхэлзэж яваа аварга цолоо дархалж чадаж байгаа түүнтэй ярих ч юм алга. Магтах ч үг цөөдөж байна. Дэндүү даруухан хэрнээ эгэл боргилын туйл хүн чанар мөн чанартай аваргаар монголчууд түмэн бахархаж чадаж байна. Аварга болсноосоо хойш заал танхимын барилдаанд босоо хийморьтой цог золбоотой байгаа тэрбээр өчигдөр Бөхийн өргөөн дахь барилдааны 32 дахь түрүүгээ хүртэж өчигдрийн барилдааныг өнгөллөө. Сайхан ч аварга юм, гоёхон залуу юм даа. Завсаргүй барилдаж, дандаа түрүүлнэ гэдэг гайхамшиг шүү. Үеийн хүчтэнүүд дотроо үнэхээр барилдаанч байж чадаж байна.
Сүүлийн үед аваргыг барах хазайлгах адгуус ч алга гэж ярьж байна. Энэ бол үнэн. Холын цэнхэр Ховдын хоёр бол дандаа босоо байна. О.Хангай нь хазайхад ард нь Улсын заан Б.Бат-Өлзий нь түшдэг. Б.Бат-Өлзийгөө өвдөг шороодоход ард нь О.Хангай аварга бат л байдаг. Хоршоод л барилддаг хоёр хүчтэн өчигдрийн малчин түмэндээ туслах хандивын барилдаанд үзүүр, түрүү булаацалдаж үзүүштэй сайхан барилдааныг үзүүлж чадлаа. Аварга цолоо олонтоо баталж, баруун зүүний магнайдаа гарч, малгайны тэмдэг нь дөрөв болж, залаа нь дүүрч, даян дархан аварга болох болтугай.
 
7 хүн ба бие хамгаалах урлаг үзүүлж буй хүмүүс нарын зураг байж магад
 

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна