Ерөнхий сайдын зөвлөх Э.Долгион сонгуулийн өмнө ОУ-ын телевиз оруулж ирнэ

Уранцэцэг
2023/11/21

МАН-ынхан сонгуулийн ажлаа дор бүрнээ эхлүүлж, өөрсдийн бэлтгэлээ хангаж бараг дууссан гэж хэлэхэд болно.Харин одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сонгуулиар хувийн суртачилгаагаа хийлгэхээр болж, өөрийн зөвлөх Э.Долгионоор дамжуулан гадаадын орнуудад франчайз эрхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг CNBC телевизийн салбарыг оруулж ирэхээр  болжээ.

Хамгийн ихээр анхаарал татаж байгаа нь сонгуулийн өмнө МАН-ын томоохон лидер өөрийн гэсэн телевиз байгуулж, хэвлэл мэдээллийн салбарыг базах нь гэх бор шувуу жиргэж эхэлсэн байгаа юм.

Энэхүү олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг телевизийг тусгай эрхийн хамт оруулж ирэх төсөв нь тэрбум давж их наядаар хэмжигдэж байгаа нь сонгуульд ямархуу их ач холбогдол өгч байгаа вэ гэдгийг шууд харж болно. 

CNBC телевизийн салбарын Монгол дахь суртачилгаа цахим орчимд медиа, бизнес хослосон агентлаг тун удахгүй нээгдэнэ гэсэн агуулгатайгаар цацагдаж, эхэлсэн байна.  Энэхүү агентлагыг Ерөнхий сайдын зөвлөх Э.Долгион гардан зохион байгуулж, бүх санхүүжилтийг нь Л.Оюун-Эрдэнэ гаргаж байгаа гэх албан бус мэдээлэл бий.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.215
2025/06/25
0
0
Энэ амьтан нэг эмэгтэйгийн араас stalking хийж, тэр эмэгтэйг доромжилж алах гээд байгаа. Энэ аргыг энэ амьтан эцэг эхээсээ сурсан.
Хариулах