Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 19 хүртэл хойшиллоо

Үүрийнтуяа
2023/11/21

Эрдэнэт, “ДТҮ, “Цемент шохой”-той холбоотой хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах эсэхийг шүүх бүрэлдэхүүн танилцуулав.

Тус хэрэгт Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК нарын 2 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийг өнөөдөр хийхээр товлоод байсан юм.

Яллагдагч нарын өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч ийнхүү урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх сарын 19 хүртэл хойшлуулав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна