Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн Баян-Өлгий аймгийн нэр бүхий 14 хүнийг ШҮҮНЭ

Үүрийнтуяа
2023/10/26

Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэсэн үг бий. Өнөөдөр бидний өвөг дээдэс амь, биеэ үл хайрлан тэмцэж бидэнд үлдээсэн газар шороог Казах, хасагууд өөрийн мэт авирлаж буй нь монгол ард түмнийг төдийгүй МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ БУЙ. БАЯН-ӨЛГИЙ БАРАГ ТУСГААР УЛС БОЛОХ НЬ ГЭЖ СҮҮЛИЙН ҮЕД СОНСОГДОХ БОЛОВ.

Үүний нэг тод жишээ нь Баян-Өлгий аймгийн дарга нар газар нутгийн нэр дураараа өөрчилж, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХАЛДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ хэргийг 2020 оноос хойш хуулийн байгууллага шалгаж байгаа.   Тэгвэл эл хэрэгтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан Д.Бауыржан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга байсан, одоо АТҮТ-ийн дэд даргаар ажиллаж буй А.Гылымхан, тус аймгийн Засаг даргын Нийгэм, эдийн засгийн салбар хариуцсан орлогч А.Камелият нарын хүмүүсийг Шинэ айл багийн нэрийг Жана-Аүл, Улаанхус сумын Улаан эрэг багийн нэрийг Каызыл-Жар, Сагсай сумын Өмнөгол багийн нэрийг Өмнөговы зэргээр казах болгон өөрчилсөн гэх хэрэгт буруутган шалгаж байгаа аж.

Баян-Өлгий аймгийн газар, нутгийн нэршлийг тогтоох зорилгоор хийсэн судалгаагаар 305 уул , усны 264-ийнх нэрийг сольж, казах нэршилтэй болсныг олж тогтоосон. Дэлгэрүүлбэл, Цэнгэл хайрхныг Мусд тау, Шавдан нуурыг Чампан кол, Төгрөг нуурыг Төнкөрөг кол, Ёлтыг Жолт, Хөх сэрх Көк серке, Хар уулыг Кара тау мөн хүний нэрээр Азымханы даваа зэргээр өөрчилсөн гэх. Мөн Цагаан голыг Аксул, Таван богдыг Бесбогда, Хар ямаатыг Хар жамат, Бага түргэний уулсыг Сыргаль гэх мэтээр казах болгож, өөрчилсөн гэх мэдээлэл бий. 

Уг нь Монголчууд хэзээ ч Казахуудыг гадуурхаж, расист үзэл гаргаагүй, тэдний соёл зан заншилыг маш ихээр дээдэлдэг. Харин казах хүн ч гэсэн монголын нутаг дэвсгэрт амьдарч буй монголын иргэн л бол биднийг монголчуудынхаа нэг шиг үзэх хэрэгтэй. Гэвч тэд хэзээ ч тэгдэггүй.

Газар нутгийн нэрсийг өөрчилж байна, Османы цэрэгт байлдаж, Монгол руу дайрч дээрэм хийж явсан олон “атмаануудын” нэрэмжит газрууд Баян-өлгийд бий болж байна. Баян-өлгий аймаг хамгийн их халамж тэтгэмж авдаг, урсгал зардлынхаа гучхан хувийг өөрсдөө олж, үлдсэн ДАЛАН хувийг улсын төсвөөс гаргуулдаг. Нутагт нь гуйж ирчихээд, дараа нь ядуу арчаагүй гэгдээд байгаа Монголчуудаараа өөрсдөө тэжээлгэж байгаа мөртлөө элдвийн үндэсний ЦӨӨНХИЙН үзэл гаргаж байгаа нь дэндүү даварсан үйлдэл болж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна