Дотоод Хэргийн Их Сургуульд шинээр элсэж байгаа 500 орчим оюутнууд одоогоор Гацууртад карантинд орж 35 хоногийн цэргийн бэлтгэлд гарч байгаа гэнэ. Энэ хугацаанд эцэг эх нь 1 удаа эргэж болдог. Тэр нь энэ сарын 13-нд болжээ. Үүнтэй холбоотойгоор нэгэн иргэн оюутнуудыг багш нар төдийгүй дээд курсийн ах нар нь орой болгон зоддог гэнэ гэх жиргээг цахим сүлжээнд оруулснаар олон нийтийн анхаарлыг татаж бухимдлыг төрүүлэх шалтгаан болов.
Тус асуудлыг хөндсөн иргэн жиргэхдээ “хүүхдүүдийг орой болгон багш нар болон 2,3-р курсийн бага дарга “Нүдээ ань, шүдээ зуу, гэдсээ чангал” гэж байгаад цохидог гэнэ. Байнга ороолгодог ташуур маягийн юм ч байдаг гэсэн. “Цэргийн сургуульд хатуужил, тамиржилтын бэлтгэл хийлгэж болно гэхдээ заавал зодох шаардлага байхгүй биз дээ? Өөрөө цэргийн хүн болно гэж зүтгэсээр явсан хүүхдийн гал цогийг унагаачихсан байна” гэж найз ярилаа.
Цэргийн ангиудад нэгнээ зодоод алчихдаг нь эндээс эхлэлтэй байж магад. 1-р курсээ зодуулсан хүүхдүүд 2,3,4-р курстээ доод үеийнхнийгээ зодно. Цэргийн ангид очоод цэргээ зодно. Тэгээд цэрэг нь үхнэ, эсвэл өөрөө зануулаад буудуулдаг. Гол шалтгаан эндээс эхлэлтэй гэж бодном.
Аан тийн бас “Аав ээждээ хэлбэл энэ сургуульд олон жил сурна ш дээ” гэж дарамталсан байна.
Энэ явдлын Дотоод хэргийн их сургуулийг харьяалах сайд дарга нар, Хүний эрхийн комисс анхаарч хүүхдүүдтэй ганцаарчлан уулзаж асууж, шалгалт хийж арилгах ёстой доо” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна