Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс долоодугаар сарын 24-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 38 гомдол, мэдээлэл хүлээн авч, 95 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 79 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн 838 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 826 хэрэг шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна